Барилгын инженер

Нийтлэгдсэн огноо 2026.05.13
💰
Цалин
Тохиролцоно
Ажлын төрөл
Full-time
🧭
Ажиллах хэлбэр
Оффист
🏢
Хэлтэс
Ерөнхий удирдлага
📍
Байршил
Ulaanbaatar, Mongolia
Шаардлагатай ур чадварууд
Loan And Trust Service Operations Management Sales And Performance Analysis Process Control & Risk Management Training & Capacity Building Policy & Regulation Compliance
Давуу талтай ур чадваруул
Leadership & Team Management Effective Communication Problem-Solving & Decision-Making Customer Service Mindset Adaptability & Continuous Learning
Хэл
English - Professional Working Proficiency
Ажлын байрны дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг
  • Барилга байгууламжийн ашиглалтын явцад хяналт тавих, үзлэг хийх төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Барилга байгууламжийн ашиглалтын явцад илэрсэн зөрчил, эвдрэл гэмтэлд дүгнэлт гаргах, арилгуулах, арилгах арга хэмжээний зөвлөмж өгөх
  • Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах, дүгнэлт гаргуулах
  • Гэрээт байгууллагаар ажил гүйцэтгүүлэхээс өмнө холбогдох зөвшөөрлүүдийг авах, эрсдэлийн үнэлгээ хийлгэх, батлуулах
  • Барилга байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажилд захиалагчийн хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах
  • Барилга байгууламжийн засвар, шинэчлэлт, угсралтын ажлыг хүлээн авах мэргэжлийн комисс зохион байгуулах, хүлээн авах
  • Барилга байгууламж болон инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын даалгавар боловсруулах, батлуулах
  • Ажлын зураг төслийг чанартай, хугацаанд нь гүйцэтгүүлэхэд хяналт тавих, мэргэжлийн санал оруулах, шалгах, дүгнэлт гаргах
  • Улсын магадлал хийлгэж, баталгаажсан зураг төслийг хүлээн авах, бүртгэх, цэгцлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
  • Иргэний болон үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр их, дээд сургууль төгссөн байх
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
  • Барилга угсралтын бүх үе шатанд ажилласан туршлагатай байх
  • AutoCAD, Excel зэрэг программууд болон инженерийн суурь программ дээр ажиллах чадвартай байх
  • Захиалагчийн зүгээс талбай дээр чанарын хяналт хийж байсан туршлагатай байх
  • Төмөрбетон болон металл хийцийн барилгын угсралтад ажилласан туршлагатай байх
  • Барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах чадвартай байх
  • Ажлын даалгавар боловсруулах, харьцуулалт хийх чадвартай байх
  • Төслийн төлөвлөгөө боловсруулах, унших, хянах чадвартай байх
  • Энгийн, жижиг хэмжээний төсөв боловсруулах, хянах чадвартай байх
  • Чанарын баримт бичиг боловсруулах, хянах чадвартай байх
  • Ажлын аргачлал боловсруулах, хянах, зөвлөх чадвартай байх
  • Үе шатны ажлыг удирдан зохион байгуулах, хянах чадвартай байх
  • Олон улсын төсөл дээр ажиллаж байсан бол давуу талтай байх
  • Барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгч байсан туршлагатай байх
Анкет хүлээн авч байна
Нэмэлт заавар: Онлайн анкетыг бүрэн бөглөнө үү.