Онцгой байдлын ахлах ажилтан
Нийтлэгдсэн огноо 2026.05.13
💰
Цалин
Тохиролцоно
⏰
Ажлын төрөл
Full-time
🏢
Хэлтэс
Ерөнхий удирдлага
📍
Байршил
Ulaanbaatar, Mongolia
Шаардлагатай ур чадварууд
Loan And Trust Service Operations Management
Sales And Performance Analysis
Process Control & Risk Management
Training & Capacity Building
Policy & Regulation Compliance
Давуу талтай ур чадваруул
Leadership & Team Management
Effective Communication
Problem-Solving & Decision-Making
Customer Service Mindset
Adaptability & Continuous Learning
Хэл
English - Professional Working Proficiency
Ажлын байрны дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламж, талбайд үзлэг шалгалт хийж, хяналт тавих;
- Төрийн болон дотоод хяналт шалгалтын үед хууль, дүрмийн дагуу шалгуулах ажлын бэлтгэл бэлэн байдлыг хангах ;
- Гамшгийн төлөвлөгөө, үйлдвэр, уурхайн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө болон бусад холбогдох менежмент төлөвлөгөөг бэлтгэх, шаардлагатай материалыг төрийн байгууллагаар баталгаажуулах ажлыг хариуцан гүйцэтгэх;
- Онцгой байдалтай холбоотой дүрэм журмуудын хэрэгжилт, сайжруулалт, боловсруулалтыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх ба хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж компанийн эрсдэлийн хороонд танилцуулан хэлэлцүүлэх;
- Мэргэжлийн тооцоолол арга зүйг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн нэвтрүүлж, бусдад зөвлөн туслах, Аврах багт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ба шаардлагатай үед багийн бүрэлдэхүүнд орж ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Онцгой байдлын чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
- Онцгой байдлын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
- Багаар ажиллах болон удирдан зохион байгуулах чадвартай;
- Англи хэлний бичгийн болон ярианы дунд түвшний мэдлэгтэй;
- Компьютерын өргөн хэрэглээний программ, тусгай зориулалтын программ хангамж болон интернэтийн орчинд ажиллах чадвартай;
- Жолооны эрхийн “В” ангилалтай, Галын аюулгүй байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр компанийн хэмжээнд хэрэгжих дүрэм журам, гэрээ хэлцэл, бичиг баримт боловсруулах чадвартай;
- Галын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах ууль тогтоомж, дүрэм журам, стандартын талаар өндөр мэдлэгтэй;
- Галын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах, сургалтын материал бэлтгэх чадвартай байх;
Анкет хүлээн авч байна
Нэмэлт заавар: Онлайн анкетыг бүрэн бөглөнө үү.