Уурхайн ерөнхий инженер

Нийтлэгдсэн огноо 2026.05.13
💰
Цалин
Тохиролцоно
Ажлын төрөл
Full-time
🧭
Ажиллах хэлбэр
Оффист
🏢
Хэлтэс
Ерөнхий удирдлага
📍
Байршил
Ulaanbaatar, Mongolia
Шаардлагатай ур чадварууд
Loan And Trust Service Operations Management Sales And Performance Analysis Process Control & Risk Management Training & Capacity Building Policy & Regulation Compliance
Давуу талтай ур чадваруул
Leadership & Team Management Effective Communication Problem-Solving & Decision-Making Customer Service Mindset Adaptability & Continuous Learning
Хэл
English - Professional Working Proficiency
Ажлын байрны дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг
  • Уурхайн төлөвлөлт ба зураг төсөл
  • Уурхайн урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө (LOM, жил, сар, долоо хоног)-г боловсруулах, батлуулах
  • Ил уурхайн үе шат (phase, pushback), тээврийн замын зураг төслийг боловсруулах, оновчлох
  • Төлөвлөгөөг геологийн загварчлал, нөөц, геотехникийн шаардлага, үйлдвэрлэлийн зорилттой уялдуулах
  • Өрөмдлөг, тэсэлгээний зураг төсөл, технологийг оновчлох (бутлагдал, зарцуулалт, хаягдал бохирдол, гэх мэт)
  • Үйлдвэрлэл, үйл ажиллагаанд инженерийн дэмжлэг үзүүлэх
  • Өдөр тутмын уулын ажлуудад (өрөмдлөг, тэсэлгээ, ачих, тээвэрлэх) инженерийн дэмжлэг үзүүлэх
  • Төлөвлөгөө–гүйцэтгэлийн зөрүүг хянах, сайжруулалтын арга хэмжээ санал болгох
  • Уулын тоног төхөөрөмжийн ашиглалт, бүтээмж, цикл хугацааг оновчлох
  • Геологи, баяжуулах үйлдвэр, засвар үйлчилгээ, ХАБЭА-н багуудтай нягт хамтран ажиллах
  • Зардлын хяналт ба оновчлол
  • Уулын ажлын төсөв, зардлын тооцоонд анализ хийх, урьдчилсан таамаглал боловсруулах
  • Нэг тонн уулын цул, хүдрийн өртөг (USD/т)-ийг бууруулах боломжуудыг тодорхойлох
  • Гэрээт компаниудын гүйцэтгэлийг хянах, KPI үнэлгээ хийх
  • Аюулгүй байдал, нийцэл, эрсдэлийн удирдлага
  • Бүх зураг төсөл, төлөвлөгөөг Монгол Улсын хууль, дүрэм, компанийн стандарт, олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх
  • Хажуу ханын тогтворжилт, тэсэлгээ, тээвэрлэлттэй холбоотой эрсдэлийн үнэлгээ хийх
  • Аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, осол зөрчлийн судалгаа, дүгнэлтэд оролцох
  • Техникийн удирдлага, тайлагнал
  • Техникийн тайлан, зураг төсөл, уулын ажлын гүйцэтгэлийг хянах, баталгаажуулах
  • Олборлолт–нөөцийн нийцэл (reconciliation), хүдэр/хаягдлын тайлагналыг хангах
  • Аудит, due diligence, нөөцийн шинэчлэлд инженерийн дэмжлэг үзүүлэх
  • Удирдлага ба багийн хөгжил
  • Уурхайн инженерийн багийг (төлөвлөлт, маркшейдер, өрөмдлөг–тэсэлгээ) удирдах
  • Ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх
  • Зөвлөх инженер, гадны байгууллагуудтай хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
  • Эрдэс баялаг, уул уурхай, үйлдвэрлэлийн инженерчлэл,  түүнтэй холбоотой мэргэжлээр бакалавр (магистр зэрэгтэй бол давуу тал)
  • Мэргэшсэн инженерийн эрх (PE / P.Eng / ижил төстэй) давуу тал
  • Уул уурхайн салбарт 12–15 жилээс дээш туршлагатай
  • Үүнээс 5-аас доошгүй жил ахлах түвшинд ажилласан
  • Алтны ил уурхай дээр ажиллаж байсан туршлагатай (давуу тал)
  • Уурхайн оновчлол, төлөвлөлтийн програмууд: Micromine, Deswik, Surpac, Whittle, MineSched, Datamine гэх мэт програм дээр ажилладаг
  • Ашиглалтын нөөц блок модел, ил уурхайн оновчлол стратеги төлөвлөлт, уул уурхайн төслийн дэд бүтэц уурхайн хяналтын систем, Өрөмдлөг тэсэлгээ, Геотехник хажуу ханыг тогтворжилт, тоног төхөөрөмж тээвэрлэлт механикжуулалт, судалгаа шинжилгээ чиглэлүүдэд өндөр мэдлэгтэй
  • Excel, тайлан боловсруулах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх өндөр чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй
Анкет хүлээн авч байна
Нэмэлт заавар: Онлайн анкетыг бүрэн бөглөнө үү.